“Human capital” буюу хүний капитал гэсэн ухагдахуун эдийн засаг, улс
төр, нийгэм соёлын аль ч салбарт хэрэглэгдэх болжээ. 1960-аад он хүртэл
хүнийг капитал гэж үзэхээс дэлхийн ихэнх эдийн засагч, эрдэмтэд
цааргалж байсан ч тухайн улс орны эдийн засгийн хөгжилд хүн хамгийн
чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг эртнээс тодорхолж байсан билээ. Адам
Смит “ Yндэстнүүдийн баялаг, түүний эх сурвалж” бүтээлдээ боловсролын
ач холбогдлыг хэдэнтээ онцлон тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, “хүн
боловсрох, суралцах, туслахаар ажиллах үедээ олж эзэмшсэн авьяас,
чадвар нь бодит зардалтай байдаг бөгөөд тэр нь тухайн хүнд хамаарагдах
тогтмол капитал болно. Тэдгээр авьяас чадвар нь тухайн хүний баялаг,
хөрөнгө хуримтлуулах хэрэгсэл болох ба улмаар, тухайн нийгмийн баялгийг
бүрдүүлнэ.” гэжээ.
Заавал мэргэжил эзэмших ёстой юу? Мэргэжилгүй бол чи ажилд авах юм уу
тэгвэл би заавал диплом өвөртлөх шаардлага алга ш дээ. Гэсэн яриа хаа
сайгүй тэнүүлчилнэ. Үнэхээр мэргэжилгүй юм чинь ажилд орох хэцүү шүү
дээ тэгээд л гутлаа чирж гудамж метрлэх болно. Тэрний оронд аль нэг их,
дээд сургуульд тоо бөглөж явсан нь дээр байх гэж хэн хүнгүй боддог
болсон.
